Чамд л зориулсан шүлгийг
Чи л олж уншаагүй байх
Харсан ч чи тоохгүй байлгүй
Мэдсэн ч чи ойшоохгүй байх
Дурлаж бичсэн шүлгийг
Дураараа чи урах байлгүй
Номин талст дуулаад бүтэлгүйтэж байхад
Ноомой би ч болих уу даа
Тэгээд би одоо яах юм бэ?
Зүгээр хүлээгээд суухгүй нь лавтай
Эргэж бас харахгүй
Өнгөрсөн өнгөрсөндөө үлдэг
Урагшаанаа би явлаа шүү
Урд битгий гарч ирээрэй
Нэгэнт болоод дууссан зүйлийг
Нэхэж бүү гуйгаарай
No comments:
Post a Comment