Чамд хэлэх гэсэн бүх үгээ усаар би дарууллаа
Тэвчээр, зориг, айдас аль нь болохыг би мэдэхгүй
Үхсэн зүрхээ өөртөө хадгалъя тэгэх үү
Үнэхээр чи минь л жаргалтай байгаарай
Нулимсыг чинь дэвтээсэн алчуур чинь би болохсон
Хацраар урсах гашуун дуслыг асуулгүйгээр би амтлана
Уурлавал цохих дэр чинь би болохсон
Дуу ч гаргалгүй бүх зүхлийг чинь би шингээнэ
Гагцхүү чи л инээгээрэй, дуулаарай, цэнгээрэй
Энэ л сүүлийн хүсэл минь байх болно
Өвлийн хүйтэнд даарах вий дээ
Зуны халуунд нарших вий дээ
Аяга усаар сэтгэлийн галаа би унтраалаа
Нэгэн цагт жаргашгүй зул байсан юм шүү сэтгэл минь
Үүнийг уншаад нулимс бүү унагаарай
Үүрд хажууд чинь байж чадахгүйд бас уучлаарай.
... Гэснээс их хүйтэн байна шүү. Царайлаг биш царайд дурласан, сайхан биш охинд сайн болсон, муу хүнд хайр зарласан, эцэст нь өөрөө шархалж үлдсэн нь би л байх шив дээ.