Дурлах би дуртай,
Дурлалдаа шатаж түлэгдэх дуртай,
Хаяа бас ганцаардах сонирхолтой,
Олны дундаас ялгарах хоббитой,
Дуугүй сонсох дуртай,
Дуугарсан ч инээх сонирхолтой,
Шаналж бас гуних таалагддаг,
Тэрнийгээ тэгээд албатай юм шиг бурууг нь хүнд чихдэг.
Өөгүй өндөг шиг хүн би бээр,
Өндрөөс унаж хагарч болзошгүй тул,
Өөдгүй зангаа хөсөр хаяад,
Өөртөө гэмийг тохох нь зүйтэй
Ингэж сурсан цагт
Инээж явах нь тодорхой
Ингээд л амьдрал дуусчихгүй болохоор
Ирээдүйд бас энийгээ сахих хэрэгтэй
Хайр хүлээгээд нэмэргүйгээс хойш
Хайхарч анхаарахаа больё
Хаяа тааралдвал зовчоод
Болохгүй бол больё дөө
Би гэдэг ийм л хүн
Биеэ барьж бас чаддаггүй хөөн.
Өндрөөс унаж хагарч болзошгүй тул,
Өөдгүй зангаа хөсөр хаяад,
Өөртөө гэмийг тохох нь зүйтэй
Ингэж сурсан цагт
Инээж явах нь тодорхой
Ингээд л амьдрал дуусчихгүй болохоор
Ирээдүйд бас энийгээ сахих хэрэгтэй
Хайр хүлээгээд нэмэргүйгээс хойш
Хайхарч анхаарахаа больё
Хаяа тааралдвал зовчоод
Болохгүй бол больё дөө
Би гэдэг ийм л хүн
Биеэ барьж бас чаддаггүй хөөн.
No comments:
Post a Comment