Thursday, October 11, 2012

Чамд л зориулсан шүлгийг
Чи л олж уншаагүй байх
Харсан ч чи тоохгүй байлгүй
Мэдсэн ч чи ойшоохгүй байх

Дурлаж бичсэн шүлгийг
Дураараа чи урах байлгүй
Номин талст дуулаад бүтэлгүйтэж байхад
Ноомой би ч болих уу даа

Тэгээд би одоо яах юм бэ?
Зүгээр хүлээгээд суухгүй нь лавтай
Эргэж бас харахгүй
Өнгөрсөн өнгөрсөндөө үлдэг

Урагшаанаа би явлаа шүү
Урд битгий гарч ирээрэй
Нэгэнт болоод дууссан зүйлийг
Нэхэж бүү гуйгаарай

Хотел Трансилваниа

Энэ жилийн хамгийн сүүлийн дулаахан өдөр гэсэн байхаа, маргаашнаас тэгээд л тачигнаад л утаандаа угаартаал явж дээ хөөрхийс. Өнөөдөр "Мангасуудын амралт" ч билүү тийм кино үзлээ, таалагдсан. Угийн утгагүй юм сонирхол татдаг болохоор давгүй л юм байнлээ, гэхдээ тийм ч инээдтэй биш. Өдөржингөө гэртээ байж байж, орой нь гэнэт гарж агаар амьсгалав шт. Юутай ч удаан хараагүй хүмүүсийг хараад бас сайхан л байлаа. Би чамайг ерөөсөө бодоогүй, 4 цаг хаха. Санаа зовох шалтаг байгаагүй, шаналах шалтаг байгаагүй, уурлах шалтаг байгаагүй зүгээр сайхан өдөр байлаа. Ажил олж хийнэ ээ. Мөнгөөрөө өөртөө ганц удаа ч болов юм авъя даа. Үнэндээ би өөртөө юу ч авч байгаагүй, тэнэг байхаа. Хүмүүсийг баярлаж байхыг хараад л өөрөө жаргалтай болдог, өглөгч ч хүн болдоо би. 
Дурлах би дуртай, 
Дурлалдаа шатаж түлэгдэх дуртай, 
Хаяа бас ганцаардах сонирхолтой, 
Олны дундаас ялгарах хоббитой, 
Дуугүй сонсох дуртай, 
Дуугарсан ч инээх сонирхолтой, 
Шаналж бас гуних таалагддаг, 
Тэрнийгээ тэгээд албатай юм шиг бурууг нь хүнд чихдэг. 

Өөгүй өндөг шиг хүн би бээр,
Өндрөөс унаж хагарч болзошгүй тул,
Өөдгүй зангаа хөсөр хаяад,
Өөртөө гэмийг тохох нь зүйтэй
Ингэж сурсан цагт
Инээж явах нь тодорхой
Ингээд л амьдрал дуусчихгүй болохоор
Ирээдүйд бас энийгээ сахих хэрэгтэй
Хайр хүлээгээд нэмэргүйгээс хойш
Хайхарч анхаарахаа больё
Хаяа тааралдвал зовчоод
Болохгүй бол больё дөө
Би гэдэг ийм л хүн
Биеэ барьж бас чаддаггүй хөөн.

Wednesday, October 10, 2012

Still

Still its really hard to forget
Still its very regretful to think
Still I love you more than you think
Still you ignore me like you always do

Sunday, October 7, 2012

Regret

I feel like I regret something. Something hard and heavy exists in my chest, which I can't pull out or push in. Life, right now, tasteless, everything is colorless. I am not exaggerating it's just facts. I don't even care anything anymore. I don't know whether it is good or bad. I don't know what I should have done on the other night. If I got drunk like them, would she see me as other guy?  Or should I had smoke the cigarette that she offered? Or should I had danced when she said so? Even though, I hate those 3, should I had done those 3? 

It is not me! I want to be me. I am a guy who hates alcohols, cigarette. It's just I don't understand myself, why am I regretting. She lives in different world, I live in different world. I can't live in hers, because of those 2, therefore, she can't endure my world. But it is not hard, but she loves her life more than anything. I just sometimes wonder that if I was womanizer, alcoholic, smoker, I would've attract her. 

Maybe, it's just I suck. Maybe, I should have done all those things that she offered. I just should have got drunk, smoke despite I would have cough hardly. However, that's not me, I can't live as another person to attract her. I am who I am. So maybe this misery is just a test.

Friday, October 5, 2012

If I were...

In a middle of a day, I realized a something. It's not her fault. It's just me.She tried but I wasn't whom she was searching for. If I were her, I'd have done same maybe even worse, I won't even try. But she tried, surprisingly, and when she figured out that isn't going well she just silently went off. Stupid person like me, who can't understand these kind of things, do not deserve you. Outwitting me like this, you are really smart that I can't even compete. Thanks for the effort and thanks for everything. You were absolutely great.

Tuesday, October 2, 2012

Чухал өдөр

Чухал уулзалтанд очиход 1 цаг 20 мин дутуу. Дараачийн 4 жил миний юу хийж, яахыг шийдэх тийм том уулзалт. Бүх зүйлийг мартаад ганцхан энэнд л анхаарлаа төвлөрүүлж хүссэн хариугаа авах хэрэгтэй. Би чадна. Би чадна. Өнөөдөр 3 дахь өдөр миний муу өдөр гэхдээ бороонд бүжиглэж, зовлонд жаргаж байж л хатуужиж урагшаа алхдаг хорвоо. Өчигдөр тийм ч муу өдөр байгаагүй, өнөөдөр сайхан өдөр байх болно. Би чадна, би л чадахгүй юм бол хэн чадах юм? Өөрөө бүгдийг бүтээнэ. Надад амжилт хүсээрэй.

10 сарын 2

Би өчигдөр чамаас хамт юманд явах уу? гэж асуусанд чи явах юм шиг л санагдсан. Тэгээд би өнөөдөр тасалбараа аваад утасдтал чи утсаа авсангүй, мэссэжинд хариу бичсэнгүй. Найз руу чинь утасдсан чинь явахгүй юм шиг байна өө, унтаж байна гэсэн. Юутай ч баярлалаа, зүүднээсээ сэрсэн л гэж бодъё. Ойлгомжтой юмны араас явсан би тэнэг болж хоцоръё. Баахан л төвөг учруулаа байлгүй дээ, уучилна биз. Цэнэглэгчийг чинь аваачаад өгчихсөн шүү "Цэнэглэгчээ авчих юмсан" гэж байсан цэнэглэгчийг чинь би л аваад үлдчихэж дээ. Чиний хэлсэнчлэн "Things will never be the same again." Тэгэхээр тэгж байгаад л тааръя даа. Худлаа битгий хөөргөөрэй би гуйя. Анхнаасаа л хүмүүс хэлж байсөөн гэхдээ би чамд итгэсэн. Харц би эндээ үлдэе, язгууртан та тэндээ л байдаа. Ингээд би эргэж харахгүй ерөөсөө чигээрээ явлаа, надад угаасаа хорогдоод байх юм байхгүй ээ, хийдгээ хийж, эцсийг нь үзлээ баяртай байна өө.