Sunday, September 30, 2012

9 сарын 28ны дараа бодсон бодол

Өөрийгөө ойлгохгүй, яахаа мэдэхгүй, яах хэрэгтэйгээ мэдэхгүй үед яах ёстой юм болоо? Би уул нь чамайг хайрлаал хайрлуулаал явмаар байх юм. Гэтэл чи надад талтай биш бол би чамд бас араас чинь гүйгээл гай болмооргүй л байна. Миний чамд дурласан яахав дээ, би угаасаа өвдөөд сурчихсан хүн, өвдөөд явж байхдаа жаргалтай ч зовлонтой ч. Гэхдээ хэрвээ чи надад жаахан ч гэсэн талтай бол хэсэг хамт бас байгаад үзье л дээ. Би чамааг шууд очоод л тоочны юм асуучихаж үнэхээр чадахгүй байна. Гэхдээ дараа уулзахдаа заавал сайн гэдгээ ахиж хэлнээ, 7 сарын дараа. Ер нь бол амаараа хэлж байгаагүй юм байна. Гэхдээ нэг иймэрхүү л юм болно:

Би - Сайн уу, юу байна?
Чи - Тайвөөн, хичээлдээ яваад л.
Би - ... , би чамд сайн.
Чи - (гайхаад юу ч хэлж чадахгүй)
Би - Хичээл тэгээд сайн уу, ядарч байна уу...

Шоол солиотой сонсдож байна уу? Тэгдэг юм даа. Би угаасаа л иймэрхүү хүн. Чамайг шөнөжингөө хараад, яриаг чинь сонсох гоё байсан шүү. Би одоо чамайг арай л бодитоор харж, бас ойлгодог болсон. Үнэхээр их тусалсан. Гараас чинь атгах эсвэл тэвэрмээр байсан ч тэр бодлоо түгжээд чамайг ойроос зөндөө удаан ширтсэн. Аймар нойр хүрч байсан, нүд өөрийн эрхгүй анилдаад, 2 мин амраах юм бол шууд унтана гэдгээ мэдэж байсан болохоор өөрийгөө чимхээд ч болтугай чиний яриаг сонссон. 2 цаг ярьсны дараа, намайг юм ярь гэхэд яагаад би тийм сонин асуултнууд асуусныг чи мэдмээр л байгаа байлгүй дээ. Яагаад гэвэл надад нотолгоо хэрэгтэй байсан юм. Гэхдээ би нотолж чадаагүй ээ. Дараа нотлогдох байлгүй.

"Хүн өөрчлөгддөг үү" гэсэн асуултыг "чи надад хэзээ ч сайн болохгүй" гэсэн 7 сарын өмнөх мэссэжинд чинь эсрэгцүүлж тавихад чи "өөрчлөгддөггүй бол хүн хөгжихгүй шүү дээ" гэж хариулсан. Магадгүй би их бодож байж болох юм. Гэхдээ бүгдийг үнэнээр хариулсан баярласан шүү. Чи тэр үед надад их таалагдсан.

Нээрээ би үнэхээр пиво ууж чадахгүй юм байнлээ. Сайхан ус ууж байсан нь амар юм байнлээ, балгах болгондоо ярвайгаад суугаад байлтай нь бишдээ. Цэнэглэгчээ мартсанд чинь би их баяртай байгаа, ахиж уулзах нэг шалтаг. Тэгэхэд л хэлэх гэснээ хэлье. Чи энийг уншихгүй болохоор юу бодож байгаагаа шууд л биччихлээ, ямар аятайхан болчихвоо. Онгойгоол явчих чинь. Чамайг инээхэд би дуртай, тэр шөнө зөндөө инээлгэсэндээ баяртай байна. Нээрээ л миний сэтгэлд нар гартал инээсэн шүү чи. 

Saturday, September 8, 2012

Юм болгон уянгийн халилтай эсвэл өөрт чинь таалагдах эсвэл зөв байх албагүй. Учир нь зөв, буруу гэж байдаггүй. Өнөөдөр нэг кино үзлээ л дээ. Үнэхээр хэтрүүлэгтэй, жишээ нь нэг залуу нэг охиныг хэтэрхий их хайрласандаа үнсэж ч чадахгүй байсаар байгаад алдчихдаг кино. Мэдээж романтик кино болсон хойно төгсгөл нь сайхан байсан л даа, хоорондоо гэрлээд л. Гэхдээ тэр тэнэг хэтрүүлэгтэй киноны юу нь таалагдсан бэ гэхээр яаж хийсэндээ учир нь байсан. Найруулагч хэтрүүлгийг инээлгэхэд ашигласан ч үнэндээ хүний мэдрэмж угаасаа л тийм байдаг гаднаа гаргадаггүй ч дотроо яг л тийм байдаг. Энэ киноны буруу нь гэвэл солонгосчууд угаасаа зовох дуртай болохоороо эмэгтэй нь үхлийн өвчтэй ч гэрлээд дууссан, бас зөв нь гэвэл солонгосчууд угаасаа сайхан төгсгөлд дуртай болохоороо эмэгтэй нь үхлийн өвчтэй ч гэрлээд дууссан. Ямар ч ялгаа байхгүй, зүгээр л хаанаас нь харахаас бүх юм шалтгаална. Нэг залуу баарнаас согтуу эмэгтэйг дагуулаад гарч байгааг хараад та залууг эмэгтэйн сул талыг ашиглах гэж байна гэж бодож болно гэхдээ эмэгтэй нь залууг дуудаж гэртээ хүргүүлж байж болох юм. Бүх юм их амархан, хүн зүгээр л амархан зүйлийг хэцүү гэдэг нүдний шил зүүж хараад хэцүү гэж боддог. Хийх ёстойгоо хийгээд хийх ёсгүйгээ хийхгүй байхад л таны амьд явсны хэрэг бүтчихнэ. Тэгэхээр амьдралын зорилго магадгүй өөр байж болох юм, гэвч хийх хэрэгтэйгээ хийх ч байж болох юм. Туйлын үнэн гэж байхгүй, хүн үхэхээрээ үхдэггүй ч юм билүү? төрхөөсөө өмнө төрсөн ч байсан юм билүү? хэн мэдлээ... Зүгээр л амьдралыг мэдэр, магадгүй энэ жаахан зөв байх.