Tuesday, December 14, 2010

Хөнгхөн гуниг


Хөнгхөн гуниг минь чи миний мөрөөдөл байж
Хөвөөд өнгөрөх үүлс адил холынх байж
Хүрч очоод атгая гэсэн ч зүүд мэт худал
Хүслээ хүртэл тэмүүлэе гэсэн ч  зэрэглээ мэт зуурдын

Хаяадаа сэтгэлд минь айлчлахад санаа алдана
Хоромхон ч гэсэн зүрх сэтгэлээ би чагнана
Юу мэдрэгдэж байгааг үгээр хэлж чадахгүй
Юу ч байсан гэсэн жаргал биш байсан

Цаг минут ижил заахад чамайг би санадаг
Цэв хүйтэн үдэш үнссэнээ би боддог
Тэгхэд чамайг уйлуулсанаа алдаа гэж зэмлэдэг
Тийм ч сайхан салалт биш байсан гэж чи ч бас боддог биз ээ

Баяртай гэж хэлэхэд чинь хариу хэлэхийг хүсээгүй ч
Зүрхийг минь шархлуулсан дурсамж болгохыг хүсээгүй ч
Чиний явах цаг нь болсон ч бай болоогүй ч бай
Хэсэгхэн зуурын жаргал өгсөн хөнгхөн гуниг минь үүрд баяртай

Tuesday, October 26, 2010

Би чи байсан бол

Олоон жилийн өмнө миний нэг найз хэнд ч хэлэлгүйгээр нэг л өдөр яваад өгсөнсөн. Дотроо гайхаж байлаа, надаас болсон юм биш байгаа даа гэж... Яагаад гэвэл яг өмнөх өдөр нь цасаар нүүрийг нь угаагаад уйлуулчихсан учраас тэр л дээ. 1 сар өнгөрлөө, 2 сар өнгөрлөө... нэг өдөр гэртээ ороод мэссэнжэртээ ортол тэр байж байлаа. Би шууд л мэнд усыг нь мэдэхээр юм бичлээ. Гэвч тэр тийм ч сайн байсангүй. Түүнд амьдрал утгагүй санагдаж уйдсанаа хэлж билээ... Тэгэхэд ийм зүйлтэй тулгарсан анхны минь удаа байсан юм. Би түүний ярьж байгаа буруу гэдгээс өөр зүйл мэдэхгүй байлаа. Хэсэг бодсоны эцэст түүнд яах гэж амьдарч байгаа учрыг нь ойлгуулах гэж хэдэн цаг ярьж билээ. Тэр хэлэхдээ намайг буруугаар бодож байснаа бас ийм хүн гэж огт төсөөлөөгүйгээ хэлсэн юм. Ингэж л тэр миний амьдралын нэгэн хэсэг болсон юм даа.

Энэ мөчөөс хойш нэлээд хугацаа өнгөрлөө. Тэр америкт байгаагаа хэллээ. Бид 2 цаг өнгөрөх тусам улам дотно болсоор л... Зун байсан болоод ч тэр үү бүхэл шөнөжин юм бичилцэнэ. Намар болж хичээл ч орох цаг боллоо. Би гэдэг хүн түүнд хэтэрхий дасчихсан байсан учир нэг өдөр азаа туршхаар шийдэж үерхэхийг гуйж билээ. Гэхдээ ч 2 тивийн хооронд үерхэнэ гэж юу байх вэ дээ. Тэр надад зөвшөөрсөнгүй... зүгээр л найзууд байсан нь дээр гэлээ.

Түүнээс холбоогоо таслаад удлаа, бараг 6 сар боллоо. Нэг өдрөөс эхлээл бид 2 буцаад найзууд боллоо. Үнэхээр сайн найзууд. Тэр найз залуутай болмоор байгаагаа хэллээ. Түүнд таалагддаг 1 залуу байдаг тухайгай ярьж би ч болох талаас нь зөвлөгөө өгдөг байв. Арван сар гаргаад бид 2 юм ярьж байтал нөгөө залуу нь түүнийг үерхэе гэж гуйж байгааг тэр хэллээ. Тэр үед би шууд л зөвшөөр л дөө хурдан, наад залуугаа битгий ингэж зовоо гэж ирээд л тэр хоёрыг үерхүүлж билээ.

Тэр залуугын талаар дурдахад Виетнам залуу байсан юм. Их хөөрхөн сургуулийн олон охидууд араас нь гүйлддэг гэж тэр надад хэлсэн. Төд удалгүй найз маань надад хосуудын асуудлуудыг ярьж эхэллээ. Би ч чадах ядхаараа л сэтгэлээр дэмжиж болох бүтэх талаас нь л ярьж хэлэхийг оролдоно. Тэр залуу нь анхаарал тавьдаггүй, хувиа хичээсэн бас болзоондоо байнга хоцордог гээл есөн шидийн асуудлуудыг ярилцаж хужрыг нь тунгаана.

Тэр нэг өдөр найз залуугаасаа салах гэж байгаа талаар хэллээ. Би ч нөхцөл байдлыг мэдэж байсан учир санааг нь дэмжив. Хэдий тэр ингэж хэлсэн тэр залуугаасаа салж чадахгүй байсаар өнөөдрийг хүрж одоо ч салж чадахгүй нь айгаад байна гэнэ. Би ч юугаа хэлэхэв дээ эхэндээ ч сал гэдэг л байлаа одоо ингэн ингэн салж чадахгүй байгаа бол ирээдүйгээ хамт зохиолцдоо гэж бодно.

Би чи байсан бол хэдий энэ нь тийм хэцүү ч гэсэн би ирээдүйнхээ төлөө тэр залуугаас салах байсаан. Нэгд монгол цусаа бодно, хоёрт надад анхаарал тавьдаггүй дандаа худлаа ярьж бас намайг уйлуулдаг хүн намайг жаргаахгүй. Нэг л өдөр салах нь ойлгомжтой хэн ч ийм зүйлийг тэвчиж чадахгүй. Тэр үед хэтэрхий оройтсон байх бий дээ гэж бодох байсаан... Хэрвээ би чиний оронд байсан бол нүдээ илүү том нээгээд юмыг бодитоор харж намайг чин сэтгэлээсээ хайрлаж чадахгүй юм мөртлөө миний араас тоглоомоо алдаж чадахгүй гэж байгаа юм шиг гүйдэг залуутай өөрийгөө зовоон зовоон үерхэхгүй байсан. Чи үүнийг нэг л өдөр ухаарна гэдэгт би итгэлтэй байна. Харин тэр үед цаг нь оройтчихоогүй байгаасай л гэж санаа зовох юм.

Торомгор хөөрхөн бүсгүй минь
Алаг сайхан нүдээрээ
Амьдралыг чи нэг хараарай...

Sunday, October 24, 2010

Захидал

Амьдрал... хэн ч, хэзээ ч урьдчилан тааж чадахгүй тэр зүйл. Өдөр өнгөрч, нар жаргана, буцаад мандана урьдных шигээ л... Өнөөдөр сарын өмнө надад ирсэн захиаг уншлаа. Сарын өмнө нэг хүнд би захиа илгээсэн, тэр захиа түүнийг унших тоолонд нь уйлуулсан гэсэн... Үнэн үг хатуу гэж үнэн юм даа. Тэр захиаг сэтгэлээсээ бичсэн болохоор түүний зүрхэнд хүрч очсон байх гэж бодно. Амьдрал зарим хүнд шудрага бус хандаж байгаа юм шиг санагддаг. Яагаад бүгд аз жаргалтай амьдарч болдоггүй юм бол? Өө нээрээ мэдээж хэрэг, жаргал дунд жаргалыг олж хардаггүй гэдэг үг байдаг байхаа.Одоо тэр хүн зовж байгаа ч нэг л өдөр жаргана гэдэгт тэр бас би итгэлтэй байна. Жаргал ирэхэд тэр ядаж л олж харах нь...

Би түүнд яагаад ч юм татагдсан, яг л соронзонд татагдаж буй төмөр мэт. Тэх их даруухан, гоё инээдэг бас их хөдөлмөрч. Түүнд маш том гуниг байдаг байлаа. Би түүнийг нь нимгэлэх гэж анх найзалж эхэлж билээ. Яагаад гэвэл би өөрөө тэр зүйлийг мэдэрч байсан болохоороо тэр л дээ. Нэг ч гэсэн хүн миний туулсан замыг ахиж битгий туулаарай гэсэндээ тэр. Эхэндээ бид хоёр найзууд л байсан. Дараа нь сайн найзууд болсон. Харин дараа нь бид өөрсдөө ч мэдэхгүй тэр зүйл болсон. Хосууд уу? эсвэл зүгээр сайн найзууд уу гэдгээ ялгахаа байсан... Би эхнийхээр нь тэр дараагыхаар нь байхыг хүснэ. Бид энэ зүйл дээр маргалдсаар бидний нөхөрлөл дууссан.

Тэр гунигаа дотроо хадгалсаар байхаар шийдсэн. Гэвч би түүнийг ахиад зовоосой гэж хүсэхгүй байлаа. Тиймээс ч би тэр захиаг... түүнийг тэгж их олон удаа уйлуулсан тэр захиаг бичсэн. Уйлуулая гэж бодоогүй юм шүү, зүгээр л жаргаасай гэсэндээ тэр юм шүү гэж нэг удаа хэлэх юмсан. Гэхдээ ахиж таарахгүй биз дээ. Түүний илгээсэн хариу захидалд тэр одооноос гунигаа орхино гэсэн. Би итгэж байлаа... Түүнд энэ нь маш хэцүү ч би итгэж байлаа. Хэдий түүнд маш их татагдаж хайрласан ч гэсэн би ингээд түүнийг явууллаа. Тэгж байж л энэ жинхэнэ хайр болно.

Tuesday, October 19, 2010

Зорилго

Өвөл болчихсон гэж хэлэхэд буруудахааргүй гадаа хүйтэн болжээ. Хатсан навчис модноосоо унаж дуусаагүй байхад хүйтний эрч саарал хотыг минь бүрхэж, жихүүн салхиараа хацрыг минь хайрна. Хичээлээс гадуур татаж авсан кинонуудаа үзэж хананд тогших цагын зүүг явуулна, яг л байдгаараа... Яагаад ч юм гэнэт нэг зүйл урагдаж сэмэрсэн дэвтэр шиг бодолд минь тод гэгч нь цэнхэр үзгээр бичиж буй мэт буулаа... зорилго. Нэг их олон хавар намрыг үзээгүй ч өдий наслахдаа энэ талаар нухацтай бодож байсан удаагүй. Ингэхэд миний туйлын зорилго юу юм болоо? Аз жаргалтай гэр бүл гэж ам бардам хэлэх ч яг юуг хэлээд байгаагаа үл мэднэ. Нэг онигоо цухас дурдвал "Таны оюун ухааны, биеийн болон санхvvгийн боломжоос хэтэрч гарсан ирээдvйд гvйцэтгэх ажлын тєлєвлєгєєг мєрєєдєл гэдэг юм". Аз жаргалтай гэр бүл гэдэг мөрөөдөл энэ онигоон дээрхи шиг хэцүү зүйл гэж үү? мэдэхгүй. Өөрийн биеэр үзэтлээ үүнийг мэдэхгүй биз. Намайг хайрлаж, би хайрлах хүн гарч иртэл мэдэх юм алга...
Жилийн өмнө надруу харсан тэр алаг нүд миний цээжинд агшин бүр лугших тэр ганц агта зүйлийг хормын төдийд авч одсоноос хойш мөрөөдлөө олсон мэт өөртөө өөрчлөлт хийж билээ. Бүхэл төрлийн олон нийтийг хамарсан өөрийгөө хөгжүүлж болох зүйлсэд хамрагдаж бас өөрт байх дутагдалтай зан чанаруудаа засахыг хичээнэ. Чадах ч зүйл байсан, чадахгүй шантрах ч зүйл байсан. Гэвч энэ бүхний эцэст би гэдэг хүн өөрчлөгдсөөн... Би арван жилийн нусаа ч олигтой арчиж чадахгүй байж хүмүүсийг өөрөөсөө дорд үзэж, маргалдан мэтгэлцэж дээр нь гарахыг хичээдэг юугаа ч мэдэхгүй гэнэн балчир хүүхдээс үүргээ тал дутуу ч болов ухамарладаг, хүнтэй олигтойхон мэндлээд сурчихсан, анги хамт олон болон найз нөхөддөө үлгэр дууриал болж чадхаар залуу болж чадсан. Гэвч тэр алаг нүд өөр хүнийх болох тавилантай байсныг цус шингэн би яахан мэдэх билээ. Юу ч хийсэн өдөр хоног өнгөрч өгдөггүй тийм үеийг үзлээ. Өдөр болгон бодож шанална... Нэг өдөр нар урьдын зүүнээс мандан толгой дээр туслаа. Нарны гэрэл урьдны хэвээр хурц хэвээр байсан ч гэрлийг нь шингээсэн өтгөн хар халимаг үстэй толгой өчигдөрийнхээс тэс ондоон байлаа. Жилийн өмнө хулгайд алдсан тэр зүйл байрандаа эргээд ирчихсэн байв. Юунд ч үл шанална... яг л цэцэрлэгийн хүүхэд мэт. Хэдий гэнэт гарч ирж намайг тэр чигт нь байлдан дагуулсан мөрөөдлөө алдсан ч сэтгэл хангалуун байлаа. Зуны халуун өдрүүд харавсан сум мэт өнгөрнө... урьдны адил. Энэ бүхний эцэст жинхэнэ эр хүн болох эхний давааг туулахад төлбөр болгож зүрхийг минь түр зуур зээлдэн авч явсан алаг хоёр нүдэнд чин сэтгэлээсээн баярлалаа. Олон өдөр хоногыг цээжиндээ хүнд хар юмтай нөхөрлөн өнгөрөөсөн ч гэсэн хэзээ ч харамсахгүй. Болдог юм болдгоороон болж байгаа хойно намрын шаргал өдрүүдрийг баяр баясгалантайгаар үдхээс өөр зүйл тархины мэдрэлийг эсийг үл цочрооно.

Sunday, October 17, 2010

Хөнгхөн гуниг

Намрын шаргал өдрүүд үргэлжилсээр л... Бүгд нэг өдөр л юм шиг бүх юм яг байдгаараа л. Өвөл ойртож цаг агаар хүйтэрхийн хэрээр бодолд дарагдана. Урьд байсан би одоо өөр хүн болсон мэт... илүү бодлогтой, илүү чимээгүй. Яагаад ч юм сургуулиас гэрлүүгээ, гэрээс сургуульруу алхахад дуртай хэвээр... магадгүй ганцаараа байж юм бодох цаг гардаг болохоор тэр биз. Өөртөө итгэх итгэл өдөр өнгөрөх тусам багасаад байгаа юм шиг мэдрэгдэнэ. Утга учиргүй бодлын шуурган дунд өөрийгөө алдчилгүй шиг аваад явчих юмсан гэж бодогдох шиг. Саяхан харж явсан хүнтэйгээ одоо дуугарч ч чадахгүй болсон байгаагаа хараад өөрийгөө өрөвдөх шиг. Гэхдээ бууж өгөхгүй гэсэн уриан дор амьдрах хүсэл улам бадарч сэтгэл санаа тэнгэр өөд шидэгдэж хөнгхөн гунигаа түр ч болов мартана. Лекцийн тэнхимд ороод "Амьдрал чамд ХЭЗЭЭ Ч БУУЖ ӨГӨХГҮЙ ЭЭ" гэж хашгармаар санагдах мөчтэй зэрэгцэн хэн нэгэн хэзээ нэгэн цагт хэлж байсан "Амьдрал чи хүний нулимсанд цадах болоогүй юу" гэсэн бодол орж ирнэ. Бид зовох гэж амьдарч байгаа гэж үү? бид жаргах гэж амьдарч байгаа юм болвуу? бид яах гэж амьдарч байгаа юм бэ? Энэ асуултын хариултыг хэзээ нэг өдөр үхэх мөчөөс хэдхэн хормын өмнө амьдралаа дүгнэх тэр мөчид "Би ийм зүйлийн төлөө амьдарч байж дээ" гэж ухаарах биз. Тэр мөч хүртэл амьдралын өмнө цагаан туг өргөлгүйгээр тэмцэхээ л мэдэж байна. Хөнгхөн гуниг чамайг өөрийгөө хурцлах хүч болгон ашиглаж, амьдрал гэдэг хатуу тоглоомыг тоглох явцдаа өөрийн чадал хэрээр сэтгэнэ....

Saturday, October 16, 2010

Namar

Namar bolohoor yagad ch um neg l goe... hataj sharlasan navchis modnii mochroos unahtai adil huuchirch martagdsan dursamjuud zurh setgeliin gunees neg negeeree bodliin dalaid unana. Ene buh dursamjuudiig eregtsuulen bodoj alhahdaa ooroosoo gants l zuiliig asuuna" ene minii hussen zuil mon uu?". Ene asuultiig setgeleer unasan uyedee ooroosoo asuuj hariultiig n bodliin dalain haa negteegees olohiig hicheene. Namar, hamgiin durtai uliral min, urgelj negiig bodogduulam amidraliin surgamj hairladagsan. Ene namar nadad negiig zaasan "butelguitel", ahiad nadad yug zaaj surgah bol? magadgui ahiad butelguitel uu? hervee tiim bol chadah hurtlee hicheene. Ganz amidrahaas hoish hezee ch amidrald buuj ogohgui, hichneen udaa namaig shalgasan, hichneen udaa namaig zovooson bi buuj ogohgui... Yag l busad shig.