Tuesday, October 2, 2012

10 сарын 2

Би өчигдөр чамаас хамт юманд явах уу? гэж асуусанд чи явах юм шиг л санагдсан. Тэгээд би өнөөдөр тасалбараа аваад утасдтал чи утсаа авсангүй, мэссэжинд хариу бичсэнгүй. Найз руу чинь утасдсан чинь явахгүй юм шиг байна өө, унтаж байна гэсэн. Юутай ч баярлалаа, зүүднээсээ сэрсэн л гэж бодъё. Ойлгомжтой юмны араас явсан би тэнэг болж хоцоръё. Баахан л төвөг учруулаа байлгүй дээ, уучилна биз. Цэнэглэгчийг чинь аваачаад өгчихсөн шүү "Цэнэглэгчээ авчих юмсан" гэж байсан цэнэглэгчийг чинь би л аваад үлдчихэж дээ. Чиний хэлсэнчлэн "Things will never be the same again." Тэгэхээр тэгж байгаад л тааръя даа. Худлаа битгий хөөргөөрэй би гуйя. Анхнаасаа л хүмүүс хэлж байсөөн гэхдээ би чамд итгэсэн. Харц би эндээ үлдэе, язгууртан та тэндээ л байдаа. Ингээд би эргэж харахгүй ерөөсөө чигээрээ явлаа, надад угаасаа хорогдоод байх юм байхгүй ээ, хийдгээ хийж, эцсийг нь үзлээ баяртай байна өө.

No comments:

Post a Comment