Monday, March 4, 2013
Догшин үүл
Цэлмэг тэнгэрт хөвөх үүлс юутай жаргалтай. Хөвсгөр цагаан хонин үүлс цэнхэр тэнгэрийг чимдгийн адилаар цэл залуу насны минь дурсамжийг хар багын явдлууд чимнэ. Дуугаар хөглөгдөж, шүлгээр яруусан байх балчир насны минь мартагдсан, мартаагүй олон найзууд дунд жирийн л нэг айлын жирийн л нэг хөвгүүн шилжиж ирж ахан дүүс болов, нууцаа мэдэлцэж цаг хугацааг хамт олуулаа өнгөрөөсөөр өнөөдөр 10 жил гаран болжээ. Гэнэн цовоо тэр хөвгүүн гэмгүй нэгэнд хор хүргэдгүй, гэмт этгээдэд өстэй ч хамт олны ачаар дарж чадсан, атгаад цацсан олон шагайны морь болж буудаг одтой хүү байсан юм. Хэнийгээ ч бид гадуурхадаггүй байлаа, хэнийг ч илүүд үздэггүй байсан.Төгсөөд салах амаргүй давааг та бидэнтэй адил гунигтай үдсэн ч амьдрал бүгдийг өөрчлөх юм аа, андыг минь хүртэл үлдээлгүй дайрчээ. Махан биеийг нь бид хараад л танина, мансуурсан бодлыг нь бид хэзээ ч танихгүй. Хөвсгөр цагаан хонин үүл, догшин борооны үүл болчихжээ. Толгод дээр гарсан жаахан өндрөө, толгой эргэм өндөр гэж андуурчээ. Үеийн биднийг өвсийн чинээ харж, үнэндээ өөрөө өвснөөс дор болчихжээ. Цагаан хонин үүлсээс дээр хөвөх борооны хар үүл гэж байдаггүй юм. Цаг цагаараа байдаггүй юм анд минь, цагаа болхоор биднийгээ гэж ирэхвий дээ, илүү өндөрт бид хөвж байхвий дээ. Одоо чи намайг ойлгохгүй ч, орчлон чамд ойлгуулаад өгнө өө. Бузар муухайгаа бороотой үдээд, буцаад бидэнтэйгээ цэлмэг тэнгэрийн нэгэн өндөрт хөвөх хонин цагаан үүл, цээлхэн нугын жигд ургасан салхинд сэвэлзэх ногоон өвс болох болтугай.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment