Олон удаа тоогдоогүй, жинхнээсээ үерхэж ч үзээгүй, хайрлуулахаараа айгаад зугтдаг над шиг хүн бусдад хайр заах нь тэнэг хэрэг биз. Ямартай ч өчигдөр "Ларс болон жинхэнэ эмэгтэй" гэдэг кино үзэв. Киноны үйл явдал Амеркийн жижигхэн тосгонд өнгөрөх ба ганцаардмал ахынхаа гэрийн гаражинд амьдардаг эр ганцаардлаас болж интернетээр зардаг Бианка гэж нэрлэсэн хиймэл хүүхэлдэйг амьд гэж харан ярьж, сонсож, хайрлаж, хайрлуулж байгааг харуулна. Ах нь санаа зовж эмчид үзүүлэх авч эмчлэх тодорхой арга байхгүйг хэлнэ. Ерөнхийдөө эхний хэсгийн утга санаа нь тосгоноороо манай хүнийг тоохгүй байсаар эцэг эхээ алдсан, ах нь гэрээсээ явсан болохоор ганцаардсаар хиймэл хүүхэлдэйг амьд мэт харах хүртлээ явсныг үзүүлнэ. Энэ киноноос үзэхэд хүн бие биетэйгээ ойрхон байх тусам холдож хөндийрдөг харин хол байхаараа нэг нэгнийгээ илүү сайн мэддэг болжээ. Өнөөдөр та хажуу айлын хүнийхээ зүсийг л таних байх танд тэрний юу хийж байгаа, юу идэж байгаа, яаж байгаа нь огт хамаагүй та л өөрөө болж байвал боллоо. Харин нөгөө талаас хөдөө хээр 5км -н зайк амьдардаг байсан бол бараг тэднийх хэдэн малтай, хэдэн хүүхэдтэйг та мэдэж, хүнд зүйл тохиолдвол туслахад та бэлэн байна.
Хүн хүнээ хайрлахаа байчихсан сонин ертөнц. Яагаад? Магадгүй хариулт нь энгийн байж магад. Та өдөр болгон бууз идээд, бууз хараад байвал та мэдээж уйднаа даа. Өдөр болгон хүмүүстэй харьцаж, цаг тутам хүмүүсийн дунд байсаар хүн болгон нэгнээсээ уйдчихсан. Буузыг хоол гэж харахгүйтээ адил хүнийг хүн гэж харахгүй."Амьддаа бие биеэ хайрла" гэдэг үг ийм капиталист төвлөрсөн нийгэмтэй газар огт хэрэгжихгүй мэт. Таныг гудмаар алхаж байхад замын эсрэг талд явж байсан хүн бүдрээд унавал та лав очиж туслахгүй дээ, бараг хажууд нь алхаж байсан гарууд инээгээд өнгөрнө.
Материаллаг үзэл ноёлсон одоогийн нийгэмд жинхэнэ хайрыг олоход бас их хэцүү болсон. Урьд нь ч тэгээд хүн амьдралдаа нэг л удаа гэрлэдэг байждээ. Залуус баар савнаас хөнгөхөн жаргал хайж, охид бүсгүйчүүд машин тэрэг харж, суусан хойноо өөрийгөө зовоохгүй хэрнээ элбэг хангалуун амьдралыг бодох болсон нь нууц биш юм. Гагцхүү ийм үед бид яаж жинхэнэ хайрыг олох вэ? Яг үнэндээ надад хариулт нь алга. Яагаад гэвэл сайхан хосууд гэрлээд хүүхэдтэй болоод амьдрал дээр гархаараа салчихдаг эсвэл нэг нэгнийгээ хуураад алга болдог нөгөө талаас "Би чамд хайртай" гэдэг үг 3хан болзооны дараачаас хэрэглэгддэг болчихсон болохоор их бууз, их хүн, их хайр идэж, харж, сонссоор байгаад үнэ цэнээ алдчихсан.
Хайр гэдэг үг буюу Love нь латин хэлнээс гаралтай "Хүсэх" гэсэнтэй утга дүйх үг юм. Тархинд химийн урвал явагдаж эсрэг заримдаа ижил хүйстэндээ татагдаж мууг нь сайнаар харж сайныг нь хамгийн сайхан болгож харааны талаас нүдний өвчин, сэтгэл зүй талаас мэдрэлийн согог гэхэд хэлсдэхгүй. Хамгийн аймар нь маш хурдан эсвэл удаан болж өнгөрч болох ба эхэлсэн юм дуусдаг хойно химийн урвал явагдаж, хэрэгцээгээ хангаж, хүслээ биелүүлснийхээ дараа "Хүсэх"ээ байж мууг нь муу болгож сайныг жирийн л сайн болгож харсны дараа буюу өвчин эдгэхэд аль хэдийн гэрлээд, хүүхэдтэй болоод амьдралаа эхлүүлчихсэн байдаг. Харамсалтай нь энэ байдлаас гарах гарц буюу бөгж алга болгодог шид байхгүй бас цаг хугацааны машин хараахан бүтээгдээгүй байгаа болохоор өөрийн гэж цоллож, бөгжөөр медал зүүлгэсэн хүнтэй ч өөр нэгнийг "Хүсэх" болж цаашлаад мэдсээр байж мэдрэлээрээ СЕГА-даад л явдаг.
Хамтдаа аз жаргалтай удаан амьдарч байгаа хүмүүс яаж бие биенийгээ хууралгүй, хайртай байсаар байгаа юм бэ гэж асуух байх. Тэдэнд ч гэсэн бие биенийгээ "Хүсэх"ээ байсан үе байсан гэхдээ тэдний ухамсар социализмээс болоод илүү хаалттай эсвэл Монгол хүний уужим ухаантай болоод илүү холыг харсан нээлттэй байсан болохоор ч тэр үү "Хүсэх"ээ байж өөр хүнийг "Хүсэх" тэр мөчид өөрийгөө ялж, биеэ барьж, хүслээ удирдаж чадсан тийм хүмүүс өнөөдөр хөгширтлөө хамт байгаа юм. "Хайр" гэдэг үгийг "Ойлгож, хүлээн зөвшөөрч, хамт байх" гэсэн мэдрэмжээр орлуулж болно. "Хүсэх" дууссаны дараа "Хайр" эхэлдэг гэж хэлэх гээд байна л даа. Өнөөг хүртэл хамт байгаа гэр бүлийн 2 хүн амьдралыг давахад сайн хайрт биш сайн хань хэрэгтэй гэдгийг ойлгож чадсан хүмүүс гэж ойлгож болно. Тэд хамгийн гол нь бие биесээ төгс биш гэдгийг ухаарсан хэдий ч нэгэн хүн шиг болж чадсан нь хамгийн гайхамшигтай нээлт юм. Хүний хэрэгцээ хязгааргүйн хэрээр хүний "Хүсэх" ч бас тоо томшгүй олон болохоор өнөөдрийн сайн хайрт, дараа нэг өдөр жирийн нэгэн болж өөр нэг сайн хайрт гарч ирэх хязгааргүй цикл явагдах нь мэдээж. Тиймээс уйдхаараа л ажилаасаа гарчихдаггүйтээ адил "Хүсэх"ээ болихоороо л салж сарниад жаахан хүүхэд тоглоомноосоо уйдхаараа шиддэг шиг аашлах нь зохистой зүйл мөн эсэхийг та өөрөө шийдээрэй.
Эргээд кинондоо ороход төгсгөлд нь мань хүний галзуу гэдгийг тосгоноороо мэдэж хиймэл хүүхэлдэйг жинхэнэ хүн мэт хотынхон аашилсаар нэг мэдэхэд мань залуу өөр жинхэнэ бүсгүйд дурлаж өнөөх хиймэл хайртыгаа далд ухамсар нь үхүүлхээр шийдэж өвчин тусгаж үхүүлсний дараа жинхэнэ бүсгүйтэй үерхэснээр кино дуусна. Гол санаа нь мань хүн ганцаардлаас гаргасан Бианкатайгаа жинхэнэ хүмүүсийн дунд орж, нийгэмшиж, эхэлснээр далд ухамсар нь цаанаасаа хиймэл хүүхэлдэй бус жинхэнэ хүмүүс илүү болохыг мэдсэнд учир оршино. Өнөөдрийн нийгэм хэдий хүмүүс 50см ханаар зааглагдах ч оюун санаа нь бие биедээ хүрхээргүй хол оршиж нэг ёсондоо хиймэл хүмүүс дунд амьдарч байна байгаа учир ганцаардалд дунд амьдарч, ажиллаж, хөгширч байна. Дашбалбар ахын хэлсэн үг хэрэгжихээсээ өнгөрсөн гэж бодож болохгүй ба өнөөдрийн хүн ганцаардлаас гарахад бусдыг хайрлах гэсэн цор ганц гарцаар гарна. Гэхдээ "Амьддаа бие биеэ 'Хүсэх'" бус "Амьддаа бие биеэ хайрла" юм.
No comments:
Post a Comment