Sunday, March 17, 2013

3,17,2013

Унтах дөхөөд ирэхлээр л юм бичих онгод орох юм даа. Өглөөний 7 болж байхад үүр дөнгөж цайж байна. Өрөөний хэм ~20 градус, агаар шүүгч асаалттай дуугарсаар байх ба унтраавал согтуу гарын муухай үнэр үнэртээд бүр 7н доор юм болох биз. Хаврын амралт гэсэн 9 хоногийн 7г нь үр ашиггүй тоглож өнгөрүүлсэн бол үлдсэн 2 хоногт дара 7 хоногийнхоо шалгалтанд бэлдэв. Юутай ч сайн сайхныг хүсээд л, муу муухайг хэрхэн давахаа бэлдээд л сууна.

Америк боловсрол шал өөр юм. Монголынхтой ялгаатай тал нь Монголд 10 жилдээ шүүсээ шахтал хичээл үзээд их сургуульдаа олны урсгалаар явсаар байгаад төгсдөг бол энд 10 жилдээ өөрөө хүсвэл үхэтлээ явж байж нэртэй сургуульд орно эсвэл урсгалаараа явж төгсөөд их сур, коллежид орох жишээтэй. За тэр ч яахав. Энд ирээд бараг сүүлийн 5 жилд үзээгүй их юм мэдэж авч байх шиг байна. Зүгээр толгой руу мэдлэг юүлээл юүлээл мэдэхгүй юм байхгүй мэдэх юм байхгүй л болж байх шиг байна даа. Мартахгүй л юмсандаа, гэхдээ залхуу хүн уншихаасаа залхуураад мартах л байлгүй дээ гэхдээ санаж сурах бас өөр хэрэг шүү. Бага байхад ч ой сайтай болохоор найдаад л бичихгүй гүрийчихдэг байсан бол одоо мууджээ хөөрхий.

Энд ирээд 3 сар болчихсон гэхэд итгэхэд ч бэрх юм. Цаг маш хурдан, бүр маш хурдан өнгөрөх ба 5 дахиас 5 дахийн хооронд амьдрасаар үхэх юм шиг санагдаж байна. Өдөр бүр нэг хэвийн байх их уйтгартай гэхдээ өөр арга алга, надад мөнгө хомс олддог болохоор ажил хийхгээд өргөдөл бөглөтөл хариу хэзээ ч ирэхгүй юм шиг байна. Бүсээ чангалаад л үзээд л байгаа шүү, ээжээ. Бараг гэрийнхнээсээ анхны Америкт дээд.  боловсрол эзэмшиж байгаа болохоор бүгд надад их том итгэл найдвар бас хариуцлага хүлээлгэж байгааНаанадаж эцэг, эх, дүүгээ цаанадаж хэдэн ойрхон хамаатныхаа дүү нарыг татах эсвэл авч явах үүрэг надад байгаа, хийж чадах эсэхдээ эргэлзэж байгаа ч би 70 хувьтай чадна гэдэгтээ итгэлтэй байна. Мөнгө хүнийг танихгүй болтол өөрчлөх юм аа. 2 доллар дээр л үхчих гээд хүнээ байж байналээ, одоо яаая гэхэвдээ хямдхан хүмүүс хямдхан л шүү дээ. Ямартай ч би тэд нартай адилхан болж болохгүй ээ. Хүн хүнээ байх шиг муухай зүйл байхгүй, харамсалтай нь өөр арга энд олддоггүй юм шиг байна даа. Хязгааргүй хэрэгцээг хязгаартай зүйлээр хангана гэдэг худлаа болохоор тийм байх л даа.

Одоо муухай гэж бодож байгаа зүйлс маань жаргалтай ч байж магадгүй. Яагаад гэвэл зун найз дээрээ очиж ажил хийнэ. Мөнгө олж сургалтын төлбөрөө олох хэрэгтэй. Хүний тааллаар байдаг болохоор ажил хийнэ гэдэг үнэхээр амаргүй. Амархан юм хүсэлтэй нь биш дээ, нар гарахын өмнө харанхуй л байдаг. Тиймээс ЗАЛХУУГАА ДИЙЛЭХ хэрэгтэй байна. Үргэлж тэгж боддог ч бас хэцүү л юм. Гэхдээ би ЧАДНА өө, цөс ихтэй хүний хүү гэдгээ мартаж болохгүй. Би энд эрхлэх гэж ирээгүй, амьдрал үзэх гэж ирсэн. Идэх юмгүй ч хамаагүй тэсээд гарна аа. Хэзээ нэг өдөр би өөртөө тэр бүх зүйлийг хийсэндээ талархах цаг ирнэ. Би одоо л хичээх хэрэгтэй. Ганц одоо л хичээчихвэл би дараа нь сайхан амьдрах болно. Энэ бодлоор л тэтгэгдэж ирээдүйг давна. Маргааш өнөөдрөөс хэцүү байх болохоор үргэлж хичээх хэрэг гарах нь. Хөгшрөхгүй мэт явсан залуу нас 5 дахиас 5 дахын хооронд, ажил гэр, сургууль гэр 2-н хооронд явсаар дуусах юм шиг байна. Юу ч гэхэвдээ, би ингэж хэлдэг хүн биш ч гэсэн амьдрал ийм л байх ёстой юм байлгүй дээ.

No comments:

Post a Comment