Амьдрал... хэн ч, хэзээ ч урьдчилан тааж чадахгүй тэр зүйл. Өдөр өнгөрч, нар жаргана, буцаад мандана урьдных шигээ л... Өнөөдөр сарын өмнө надад ирсэн захиаг уншлаа. Сарын өмнө нэг хүнд би захиа илгээсэн, тэр захиа түүнийг унших тоолонд нь уйлуулсан гэсэн... Үнэн үг хатуу гэж үнэн юм даа. Тэр захиаг сэтгэлээсээ бичсэн болохоор түүний зүрхэнд хүрч очсон байх гэж бодно. Амьдрал зарим хүнд шудрага бус хандаж байгаа юм шиг санагддаг. Яагаад бүгд аз жаргалтай амьдарч болдоггүй юм бол? Өө нээрээ мэдээж хэрэг, жаргал дунд жаргалыг олж хардаггүй гэдэг үг байдаг байхаа.Одоо тэр хүн зовж байгаа ч нэг л өдөр жаргана гэдэгт тэр бас би итгэлтэй байна. Жаргал ирэхэд тэр ядаж л олж харах нь...
Би түүнд яагаад ч юм татагдсан, яг л соронзонд татагдаж буй төмөр мэт. Тэх их даруухан, гоё инээдэг бас их хөдөлмөрч. Түүнд маш том гуниг байдаг байлаа. Би түүнийг нь нимгэлэх гэж анх найзалж эхэлж билээ. Яагаад гэвэл би өөрөө тэр зүйлийг мэдэрч байсан болохоороо тэр л дээ. Нэг ч гэсэн хүн миний туулсан замыг ахиж битгий туулаарай гэсэндээ тэр. Эхэндээ бид хоёр найзууд л байсан. Дараа нь сайн найзууд болсон. Харин дараа нь бид өөрсдөө ч мэдэхгүй тэр зүйл болсон. Хосууд уу? эсвэл зүгээр сайн найзууд уу гэдгээ ялгахаа байсан... Би эхнийхээр нь тэр дараагыхаар нь байхыг хүснэ. Бид энэ зүйл дээр маргалдсаар бидний нөхөрлөл дууссан.
Тэр гунигаа дотроо хадгалсаар байхаар шийдсэн. Гэвч би түүнийг ахиад зовоосой гэж хүсэхгүй байлаа. Тиймээс ч би тэр захиаг... түүнийг тэгж их олон удаа уйлуулсан тэр захиаг бичсэн. Уйлуулая гэж бодоогүй юм шүү, зүгээр л жаргаасай гэсэндээ тэр юм шүү гэж нэг удаа хэлэх юмсан. Гэхдээ ахиж таарахгүй биз дээ. Түүний илгээсэн хариу захидалд тэр одооноос гунигаа орхино гэсэн. Би итгэж байлаа... Түүнд энэ нь маш хэцүү ч би итгэж байлаа. Хэдий түүнд маш их татагдаж хайрласан ч гэсэн би ингээд түүнийг явууллаа. Тэгж байж л энэ жинхэнэ хайр болно.

:(
ReplyDeleteThis comment has been removed by the author.
ReplyDeleteхэцүү юмаа! :((
ReplyDelete