Sunday, October 17, 2010

Хөнгхөн гуниг

Намрын шаргал өдрүүд үргэлжилсээр л... Бүгд нэг өдөр л юм шиг бүх юм яг байдгаараа л. Өвөл ойртож цаг агаар хүйтэрхийн хэрээр бодолд дарагдана. Урьд байсан би одоо өөр хүн болсон мэт... илүү бодлогтой, илүү чимээгүй. Яагаад ч юм сургуулиас гэрлүүгээ, гэрээс сургуульруу алхахад дуртай хэвээр... магадгүй ганцаараа байж юм бодох цаг гардаг болохоор тэр биз. Өөртөө итгэх итгэл өдөр өнгөрөх тусам багасаад байгаа юм шиг мэдрэгдэнэ. Утга учиргүй бодлын шуурган дунд өөрийгөө алдчилгүй шиг аваад явчих юмсан гэж бодогдох шиг. Саяхан харж явсан хүнтэйгээ одоо дуугарч ч чадахгүй болсон байгаагаа хараад өөрийгөө өрөвдөх шиг. Гэхдээ бууж өгөхгүй гэсэн уриан дор амьдрах хүсэл улам бадарч сэтгэл санаа тэнгэр өөд шидэгдэж хөнгхөн гунигаа түр ч болов мартана. Лекцийн тэнхимд ороод "Амьдрал чамд ХЭЗЭЭ Ч БУУЖ ӨГӨХГҮЙ ЭЭ" гэж хашгармаар санагдах мөчтэй зэрэгцэн хэн нэгэн хэзээ нэгэн цагт хэлж байсан "Амьдрал чи хүний нулимсанд цадах болоогүй юу" гэсэн бодол орж ирнэ. Бид зовох гэж амьдарч байгаа гэж үү? бид жаргах гэж амьдарч байгаа юм болвуу? бид яах гэж амьдарч байгаа юм бэ? Энэ асуултын хариултыг хэзээ нэг өдөр үхэх мөчөөс хэдхэн хормын өмнө амьдралаа дүгнэх тэр мөчид "Би ийм зүйлийн төлөө амьдарч байж дээ" гэж ухаарах биз. Тэр мөч хүртэл амьдралын өмнө цагаан туг өргөлгүйгээр тэмцэхээ л мэдэж байна. Хөнгхөн гуниг чамайг өөрийгөө хурцлах хүч болгон ашиглаж, амьдрал гэдэг хатуу тоглоомыг тоглох явцдаа өөрийн чадал хэрээр сэтгэнэ....

No comments:

Post a Comment