Юу ч бичих юм дээ, яах гэж ч бичих гээд байгаа юм мэдэхгүй. Ойрдоо их л юм үзлээ дээ. Тэгээд өөрийнхөө талаар нэг зүйлийг их сайн ойлголоо. Би ерөөсөө хар бор ажил хийж сураагүй юм байна гэдгээ мэдэв. Багаасаа л эцэг эхээрээ бөөцийлүүлж өссөн, дээрээс нь их эрх танхил байсан юм байна. Амьдрал дээр гараад ёстой л нусаа хацартаа нааж байна даа. Гэхдээ би шантраагүй нтр гэж худлаа ярихгүй, үнэнээ хэлэхэд их гутарсан. Яагаад хүний хийж чадаад байгаа зүйлийг би тэднээс удаан бас муу хийгээд байна вэ? Яг хэрэгтэй мөчид би яагаад чадахгүй байна вэ? Би дотроо бодохдоо за ингээд л хийгээд л байгаагаараа байхад л болчихноо гэж боддог байсан. Гэвч амьдрал тийм биш юм байна, хүмүүс тийм биш юм байна. Тэд бусдаас илүүг хүсдэг, хардаг бас авахыг хичээдэг.
Энэ мөчид би гутраад суух хэрэг үү? Тэгмээр байгаа ч надад тийм эрх даанч байхгүй. Одоо л зогсвол би тэр чигтээ л зогсоно. Одоо л хичээх ёстой, одоо л чадах ёстой. Одоо, одоо, одоо. Одоо л би амьдарч, одоо л би шийдэж, одоо л би хийх ёстой. Одоо надад ухрах уу, урагшлах уу гэсэн 2 сонголт л бий. Би ухрах дургүй хүн, бас ухрах гэж амьдардаггүй, зогсох гэж амьдардаггүй.
Юмыг дэндүү амарханаас сэтгэж, бодож явсан маань одоо надад гай л болж байна. Өөрийн энэ байдлаа би өнөөдрөөс эхэлж засах хэрэгтэй. Эрх танхил өссөний шинждээ гэж... Өөрийнхөө мууг мэдэрлээ. Өөрийгөө ихийг хийж чадна тийм ч муугүй хүн л гэж бодож явсан минь үнэхэээээээр буруу байж. Үнэндээ би бол хал үзээгүй эрх хүү л юм байна.
No comments:
Post a Comment