Саарал тэнгэртэй хотын минь нийслэл Улаанбаатар өнөөдөр ч гэсэн
сааралтана. Өчигдрийн бороо өнөөдөр зогссонгүй гунигаа тээн хөвөх үүлс
тасралтгүй уйлсаар л. Монголдоо л Уолл Стрийт болсон гудамжуудаар завгүй
хүмүүс шүхэр барьсаар хурдан гэх чинь алхална.
Найзтай
хүн гэж сайхан юм аа. Хээв нэг алхаж шалтагаас өөр тоочих юмгүй явахад
урам хайрлана. Найрлаж наадаж, цэнгэж зугаацаж явахад хамт инээнэ. Охид
ярьж санаа алдахад зовлон нимгэлж урмын үгс хэлнэ. 9 гаригтай нарны
аймгын цорын ганц амьдралтай дэлхий дээр ганцаараа амьдраагүй гэдгээ
мэдэх сайхан юм.
No comments:
Post a Comment